Мэдээ мэдээлэл

ДУРАНГИЙН ТАСАГ

УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасаг нь Ходоодны дурангийн шинжилгээ, Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, Унтуулгатай дурангийн шинжилгээ, Хоол боловсруулах замын цус алдалтыг тогтоох, Улаан хоолойн, ходоод өргөссөн венийн судас боох, Хоол боловсруулах замаас гадны биет авах болон Ходоодонд тураах бөмбөлөг байрлуулах гэх мэт ажилбаруудыг хийж байна. Мөн тус тасагт Ходоод, Бүдүүн гэдэсний ургацаг авах, Цөсний ерөнхий суваг болон нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэх, Цөсний ерөнхий сувгийн чулуу авах, оношлох, Ходоодонд болон улаан хоолойн салстад байрласан эрт үеийн хавдрыг салстын доогуур хуулах, Улаан хоолойнд тэлэгч стент тавих, Хоол боловруулах замд салстыг хуулах зэрэг хагалгаа хийгддэг.