Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН ГЛАУКОМЫН 7 ХОНОГ” АЯНЫ ХҮРЭЭНД УНТЭ-ЭЭС “ЭРТ ИЛРҮҮЛЬЕ-ХАРААГАА ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“Дэлхийн глаукомын 7 хоног” аяны хүрээнд УНТЭ-Нүд судлал мэс заслын тасгаас “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-тэй хамтран нийт иргэдэд глаукома өвчнөөс урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилгоор “Эрт илрүүлье-Хараагаа хамгаалъя” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Глауком буюу нүдний даралт ихсэх бүлэг өвчин нь дэлхийн хүн амын хараа алдалтын шалтгааны 2-р байрт ордог бөгөөд харааны мэдрэлийг гэмтээж эргэшгүй өөрчлөлтөнд оруулж сохролд хүргэдэг эмгэг юм. Манай улсын хувьд ч өвчлөл өндөртэйгээс гадна ард иргэд мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн өвчний явцыг хүндрүүлэн хараа алдсан хойноо эмнэлэгт хандаж байгаа нь цөөнгүй тохиолдож байна. Иймд ард иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна

 

Байршил цагийн хуваарь:

 

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-Дүнжингарав салбар III/9

10:00-18:00

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-Мишээл салбар III/10

10:00-18:00

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-Драгон салбар III/11

10:00-18:00