Түүхэн замнал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Монгол улсад аж үйлдвэрийн томоохон төв болон сүндэрлэх шинэ хотыг ЗХУ, бусад социалист орнуудын хамтын ажиллагааны тусламжтайгаар барьж байгуулах анхны суурийг 1961 оноос тавьснаас хойш Дархан хот нь хаяагаа тэлэн сүндэрлэж, хүн ам олноор суурьшсан том хот болсон тултэдгээр олон мянган хүн хүний эрүүл мэндэд төр засгаас онцгой анхаарч тэр үеийн сум, САА-н их эмчийн салбарыг түшиглэн 1963 онд сум дундын, 1966 оноос Нэгдсэн эмнэлэг болгон өргөтгөжээ.

1972 оны 2-р сард ЗХУ-ын тусламжаар баригдсан Дархан хотын эмнэлэгийн шинэхэн хотхоныг иж бүрэн тоноглолтойгоор хүлээлгэн өгсөн явдал нь Дарханчуудын эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон ба энэ үеэс Нэгдсэн эмнэлэг гэдэг том байгууллагыг удирдах удирдлагын алба ажиллаж эхэлжээ. Үүнээс өмнө 1962 онд гадаадын мэргэжилтэнд үйлчлэх эмнэлэг байгуулагдахад түүнтэй холбогдуулан санхүүгийн ажилтнуудын орон тоо баталж өгснөөр дарга, ня-бо гэсэн цомхон удирдлага ажиллаж байлаа.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг нь одоо:

352 ортой үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг 265 ор, төрийн сангаас санхүүждэг 87 ор ажиллаж байна. Нийт 19 тасаг нэгжтэй үүнээс 11 тасаг хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ үзүүлж байна. Үүнд Дотор, Мэс засал, Гэмтэл, Хүүхэд, Халдварт, Сэтгэц, Сүрьеэ, Амаржих, МЭЭ, Мэдрэл, ХАЯТТ, Ахмад, Онош зүй, Сэргээн засах эмчилгээ, Поликлиник, СМЭЗ, Аж ахуй, Үйлчилгээ зэрэг тасаг нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 

Хүний нөөцийн хувьд:

Нэгдсэн эмнэлэг нь 490 ажилтантай үүнээс их эмч 85, эмзүйч 4, бусад дээд мэргэжилтэн 6, сувилагч тусгай мэргэжилтэн нийт 267-оос сувилагч 200, аргазүйч 2, эх баригч 21, бусад бага эмч нар 23, лаборант 17, гэрлийн теникч 4, эм найруулагч 3, бусад ажиллагсад 138 үүнээс асрагч 78, жолооч 10 ажиллаж хүн амд эмнэлэгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна. Эмч нараас мэргэжлийн зөвлөх зэрэгтэй 1, клиникийн профессор 10, тэргүүлэх зэрэгтэй 21, ахлах зэрэгтэй их эмч 27, анагаах ухааны магистр 15 их эмч ажиллаж байна.


Утас: 7737-9498, 7711-9498

Факс: 7737-9498

Цахим шуудан: info@anguuch.com