Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлэгт "ШИЛЭН ЭМНЭЛЭГ" дэд хөтөлбөр хэрэгжлээ.

“Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөрийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 дүгээр тогтоолоор баталж, аймгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 2 үе шаттай зохион байгуулсан. Эхний үе шатанд тасаг нэгжүүдийг камерын системд холбож камер суурьлуулах, интернет орчинг бүрдүүлж WIFI төхөөрөмжийг байршуулах, амбулаторийн цахим бүртгэлийн үйлчилгээг өргөжүүлэх, кабинетийн үүдэнд дэлгэц байршуулах, төрөх, эрчимт эмчилгээний өрөөнөөс ар гэрийнхэнтэй шууд ярилцах цахим орчинг бүрдүүлэх ажлуудыг хийсэн. Харин дэд хөтөлбөрийн 2-р шатанд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг  дуудлага хүлээж авах, бүртгэх дамжуулах сүлжээнд холбох, түргэн тусламжийн 10 машинд дамжуулах төхөөрөмж буюу GPS байршуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дуудлага хүлээж авах үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлсэн байна.

Дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож хэлэхдээ “Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөрийг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, эмнэлгийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор аймгийн төсвөөс 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг  хийсэн. Иймд  дэд хөтөлбөрийн үр дүнд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж сайжирч, яаралтай түргэн тусламжийн болон амбулаторийн үзлэгийн хүлээгдэл буурсан байх  нь чухал гэдгийг онцлов.

“Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөр хэрэгжиж 14200 гаруй иргэн цахимаар үйлчлүүлж, 5% нь цахимаар үзлэг оношлогооны захиалга өгч, 300 гаруй үйлчлүүлэгчид төрөх өрөөнөөс ар гэрийнхэнтэйгээ цахимаар холбогдсон байна.


Утас: 7737-9498, 7711-9498

Факс: 7737-9498

Цахим шуудан: info@anguuch.com