ШИЛЭН ЭМНЭЛЭГ” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ НЭЭЛТЭЭ ХИЙВ.


ШИЛЭН ЭМНЭЛЭГ” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ НЭЭЛТЭЭ ХИЙВ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.2.2-ийн 2 дугаарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шилэн эмнэлэг төслийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ дагуу тус төслийн эхний шат өнөөдөр /2017.10.16/ нээлтээ хийж иргэддээ үйлчилж эхэллээ. Ингэснээр Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэж оочир дугаарлалтыг цахимжуулж /7037-1103/ утсаар болон /Emneleg.darkhan.mn/ хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах, шуурхай ил тод нээлттэй байдлыг хангаж байгаагаараа ач холбогдолтой юм.


Утас: 7737-9498, 7711-9498

Факс: 7737-9498

Цахим шуудан: info@anguuch.com