103 түргэн тусламжийн тасаг

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСАГ

Мэндчилгээ

      Эрхэм хүндэт эрүүл мэндийн дэмжин хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтан та бүхэндээ 20 жилийн ойн мэндийг хүргэе.

    Ард иргэдэд дуудлага, хоорондын хүлээгдэл гаргахгүй тусламж үйчилгээг эрэмблэн ангилалтаар чанартай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилго болгон ажилладаг.

   Хүн бүрт эрүүл мэндийг бэлэглэж, аз жаргалыг түгээж байдаг нийт эмч, сувилагч эрүүл мэндийн ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


 

Яаралтай түргэн тусламжийн тасаг танилцуулага:

Арга зүйч-1, диспетчер, бага эмч-3 нийт 4 хүний бүрэлдэхүүтэй ажилладаг.

Боловсролын хувьд:

Баклавар – 4

Шинэ залуу боловсон хүчинтэй мөр зэрэгцэн ажилладаг.

Тусламж үйлчилгээ

Яаралтай түргэн тусламжийн тасгийн үйлчилгээ нь дуудлага, мэдээлэл хүлээн авдаг..

  Жилд дунджаар 1586 дуудлага хүлээн авдаг. Үүнээс дунджаар хүүхдийн дуудлага-976, насан хүрэгчид-339, төрөх дуудлага-72, осол гэмтэл-108, гэрийн төрөлт-5, алсын дуудлага 86

    Ард иргэдэд дуудлага, хоорондын хүлээгдэл гаргахгүй тусламж үйчилгээг эрэмблэн ангилалтаар чанартай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилго болгон ажилладаг.

 

 

 

  

Бид бүхний ололт амжилт:

2021 оны байгууллагын аварга хамт олон болсон.

Одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүн:

Арип овогтой Бавуржан

 

2020 оны 1-р сараас Дархан-Уул аймгийн Яаралтай  түргэн тусламжийн тасгийн арга зүйчээр ажиллаж байна.

2017 онд Дарханы АШУҮИС-ын уламжлал, сувилахуйн арга зүйч

2018 онд Сэтгэцийн сувилахуй олгох курс

2019 онд Яаралтай түргэн тусламжийн олгох курс

2020 он Дархан Дээд сургуулийн Боловсрол судлалын магистрт суралцаж байна.

Дарьсүрэн овогтой Батбаяр

 

2012 онд Дарханы АШУҮИС-ын бага эмч

2013 онд Дарханы АШУҮИС-ын  бакалавр

яаралтай түргэн тусламжийн тасагт диспетчер, бага эмчээр тасралтгүй 9 жил ажиллаж байна.

Буянтөр овогтой Сарангуа

2017 онд Дарханы АШУҮИС-ын эх баригч

2018 онд Хонгор сумын 11-р цэцэрлэгт бага эмч

2019 онд Дархан-Уул аймгийн яаралтай түргэн тусламжийн тасагт диспетчер, бага эмчээр ажиллаж байна.

 

Батхуяг овогтой Нямбаатар

2020 онд Дарханы АШУҮИС-ын сувилагч

2020 онд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт сувилагч

2020.09.01-2021.01.01 хүртэл сувилагчаар, Одоо  яаралтай түргэн тусламжийн тасагт диспетчер, бага эмчээр ажиллаж байна.

2021.10.01-нд яаралтай түргэн тусламжийн олгох курст суралцсан.