Халдварт тасаг

 

Халдвартын тасгийн танилцуулга

 

Анх 1967 оноос дотрын тасгийн харьяанд 5 ортой ажиллаж байгаад

 

1972 оны 9 сард 25 ортой, их эмч-1, сувилагч-4, асрагч-4, бага эмч-1, нярав сувилагч-1, одоогийн байранд биеэ даасан тасаг болж Дотрын тасгаас гарсан

 

1973 оны 7 сарын 1-ээс 2 их эмчтэй, 35 ортой болсон

 

1975 оноос 45 ортой, 8 сувилагч, 8 асрагч, нярав, бага эмч, шил арчигч , хоол зөөгч, ариутгагч сувилагч, хүлээн авахын сувилагчтай болсон

 

1978 оноос сахиургүй 10 ортой болж 4 сувилагч нэмж ажилласан. Анхны тасгийн эрхлэгчээр эмч Цэрэндулам ажиллаж байв.

 

Одоогийн халдвартын тасаг нь Дархан Уул аймгийн болон бусад зэргэлдээ аймаг сумдын хүн амд халдварт өвчний нарийн мэргэжлийн болон сувилахуйн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй үзүүлдэг. Тус тасагт тасгийн эрхлэгч их эмч-1, их эмч-2, ахлах сувилагч-1, ээлжийн сувилагч-10, үйлчлэгч-4 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Халдвартын тасагт одоог хүртэл олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч сувилагч нараас дурьдвал:

 

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Клиникийн профессор, Зөвлөх эмч, Тасгийн эрхлэгч Ц.Төмөртогоо

 

-Хөдөлмөрийн хүндэт медальт, Халдвартын Зөвлөх зэрэгтэй их эмч С.Байгалмаа

 

-Ахлах зэрэгтэй их эмч О.Дулмаа

 

-Алтан гадас одонт, МУ-ын сувилахуйн ахлах зэрэгтэй тасгийн ахлах сувилагч Д.Ариунжаргал,

 

-Хөдөлмөрийн хүндэт медальт, МУ-ын сувилахуйн ахлах зэрэгтэй Сувилагч Б.Амарзаяа

 

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан сувилагч П.Алтанчимэг, Р.Ариунаа, Д.Соёлэрдэнэ, М.Амгалан М.Ширзана,С.Мягмарсайхан зэрэг болно.

 

Хамт олны амжилт:

 

2009он-“эрүүл мэндийн системийн аварга хамт олон”

 

2011он-“эрүүл мэндийн системийн чанарын аварга хамт олон”

 

2012он-“байгууллагын шилдэг хамт олон”

 

2013он-“байгууллагын шилдэг хамт олон”

 

2015он-“байгууллагын шилдэг хамт олон”

 

2016он-“байгууллагын шилдэг хамт олон”

 

2018он-“байгууллагын бүтээлч хамт олон”

 

2021 он-“Сувилахуйн шилдэг баг”