Сэтгэц тасаг

 

ТҮҮХЭН ЗАМНАЛААС ДУРДВАЛ

 

Манай Сэтгэцийн тасаг нь анх 1976 онд Сэтгэл мэдрэлийн амбулатори нэртэйгээр байгуулагдаж их эмч, сувилагч, асрагч тус бүр нэг орон тоотойгоор ажиллаж байв. Анхны амбулаторын эмчээр их эмч Навчаа, сувилагчаар Жавзан, асрагчаар Баярдалай нар ажиллаж байжээ. 1977 онд хоёр их эмч 25 ор бүхий эмнэлэг болон өргөжиж ерөнхий эмчээр их эмч Цэвээнрэгзэн, сувилагчаар Жавзан, Дамдинсүрэн, Байгаль нар ажиллаж байв.  Эрүүл хамгаалах яамны сайдын 1978 оны 6- сарын 20-ны өдрийн 164 тоот тушаалаар Дархан хот дахь сэтгэл мэдрэлийн диспансер болж өргөжсөн.  Эрүүл хамгаалах яамны сайдын 1987 оны А177 тоот тушаалаар 75 ор бүхий аймаг дундын сэтгэл мэдрэл наркологийн диспансер болж Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын хүн амд сэтгэцийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлсээр ирсэн. Диспансерт 1979 оноос Сэтгэцийн эмгэгийн тасаг, 1983 оноос идэвхжүүлэх хөдөлмөр эмчилгээний кабинет, 1985 оноос Невроз завсрын эмгэгийн тасаг, Сэргээн засах физик эмчилгээний кабинет, 1995 оноос наркологийн тасаг тус тус байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэл явагдаж 1996 оноос Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг болсон ба тасгийн эрхлэгчээр 1996-2013 онд их эмч Б.Хишгээ, 2013 оноос их эмч Д.Өлзийхишиг нар ажиллаж байна. Одоо Сэтгэцийн тасгийн эрхлэгчээр Д.Өлзийхишиг, сэтгэл засал наркологийн эмчээр М.Гансүх, Арга зүйч бага эмчээр С.Мөнхцолмон болон ээлжийн сувилагч 14, сэргээн засах физик эмчилгээний сувилагч 1, үйлчлэгч 4, гэсэн 20 хүний орон тоотойгоор сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Бидний амжилт:

 

  • 2001,2002,2003 онд Дархан-Уул аймгийн Системийн аварга тасаг

  •  

  • 2014онд Байгууллагын “Бүтээлч тасаг”

  •  

  • 2014 онд СЭМҮТөвийн сэтгэцийн тусламж үйлчилгээний уралдаанд 1-р байр

  •  

  • 2015онд Байгууллагын “Сувилахуйн шилдэг баг”

  •  

  • 2016 онд Байгууллагын “Аврага тасаг”

  •  

  • 2018 онд Байгууллагын шилдэг сувилахуйн баг.

  •  

  • 2019 онд сувилагч нарын өдрөөр Системийн шилдэг “Сувилахуйн баг”

  •  

  •  

Манай хамт олон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 12, ЭМЯ-ны жуух 15, ЭМС-ын нэрэмжит шилдэг залуу ажилтан өргөмжлөлт 1, залуу лидер 1, алтан од тэмдэг 2, аймаг сумын тэргүүний ажилтан 15, зэрэг шагналын хуртай, Сувилагч нарын 50% нь сувилахуйн ахлах зэрэгтэй, 35,7% нь тэргүүлэх зэрэгтэй, 80,0% нь сэтгэцийн мэргэшлээр мэргэшсэн, мэргэжилээрээ 9-30 жил ажиллаж байгаа чадварлаг хамт олон ажиллаж байна.


 

Сэтгэцийн тасгийн үйл ажллагаа:

 

  • Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө мэдээлэл өгөх

  •  

  • Сэтгэцийн завсрын эмгэгийн эмчилгээ /Нойргүйдэл, Архаг ядаргаа, Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт /

  •  

  • Сэтгэцийн хурц эмгэгийн эмчилгээ

  •  

  • Архины хордлого болон донтолтын эмчилгээ

  •  

  • Сэтгэл засал эмчилгээ, зөвлөгөө

  •  

  • Нөхөн сэргээх эмчилгээ