Мэдээ мэдээлэл

ЭРДМИЙН ЧУУЛГАН-2023” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын дунд уламжлал болсон “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛУУД-2023” болон “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2023” хуралдаан хамтдаа зохион байгуулагдлаа. эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд уг арга хэмжээнд эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны 3 өгүүлэл, ховор тохиолдол-15, нийт 18 бүтээл оролцлоо. Эмнэл зүйн ховор тохиолдлуудаас Г. Отгонбямба нарын ”Хэвлийн жирэмсэн”, Х.Тулгаа нарын “Өрцны ивэрхийг мэс заслын аргаар эмчилсэн тохиолдол”, Б.Мөнхзаяа нарын “Зөөлөн эдийн саркома” нар шалгарсан бол эрдэм шинжилгээний бүтээлээс С.Гансүх нарын “Дархан –Уул аймгийн өсвөр үеийхэний сэтгэцийн тулгамдсан зарим асуудлын тархвар зүйг судлах нь” сэдэвт судалгааны бүтээлүүд тус тус шалгарлаа. Эрдмийн хуралд амжилттай оролцсон нийт судлаач эмч нартаа амжилт хүсэн цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!