Мэдээ мэдээлэл

“Амилуулах суурь тусламжийг үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас олон нийтийг хамарсан осол гэмтэл, гамшгийн үеийн сувилагч, мэргэжилтэнгүүдийн тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар, чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Амилуулах суурь тусламжийг үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт онол болон ур чадварын өвөрмөгц, сонирхолтой хэлбэрийн өрсөлдөөн ихтэй тэмцээнийг амжиллтай зохион байгууллаа. Уг тэмцээнд тасаг нэгжүүд багуудад хуваагдан нийт 5 баг оролцсноос тэргүүн байрыг Нарантөгс ахлагчтай Сонор баг /дотор, мэс засал, хаят, эмнэл зүйн лаборатори, цусны банк/, дэд байрыг Бямбадорж ахлагчтай Амин зүрх баг /мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, сүрьеэ, поликлиник 2, эмгэг нярай, түргэн тусламж/ ийн тасгуудын бүрэлдхүүнтэй багууд эзэллээ. Амилуулах суурь тусламжийг үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт тэмцээнд амжилттай оролцсон багийн гишүүд болон тэдний ар талыг дэмжин тусалсан удирдлага, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нийт хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье!

СУВИЛАХУЙН АЛБА