Мэдээ мэдээлэл

СУВИЛАХУЙН ИРЭЭДҮЙД – БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэнгүүдийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оруулах, тэднийг дэмжих, урамшуулах, бүтээлийг нь сурталчлах нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийг хөгжүүлэх зорилготой “Сувилахуйн ирээдүйд -Бидний оролцоо" ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2023-04-24/ амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 16 илтгэл оролцсноос тэргүүн байрыг байрыг Р.Оюунтуяа ахлагчтай дотрын тасгийн сувилагч нарын багийн “Дархан -уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн шинэ сувилагч нарын өөртөө итгэлтэй байдал тэдний сэтгэл ханамжинд нөлөөлөх нь” дэд байрыг Я.Мөнхсувд ахлагчтай гэмтлийн тасгийн сувилагч нарын багийн “Түлэгдэлтийн үед хэрэглэж буй тосон түрхлэгүүдийн үр дүнг харьцуулан судлах нь” гутгаар байрыг С.Бямбасүрэн ахлагчтай “Тархины шигдээстэй үйлчлүүлэгчдэд хийсэн сэргээн засах эмчилгээний үр дүн” сэдэвт илтгэлүүд шалгарсан бол тусгай байрт Б.Хонгорзул ахлагчтай сүрьеэгийн тасгийн сувилагч нарын багийн “Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй насанд хүрэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа” Ц.Мөнхзул ахлагчтай мэс заслын тасгийн сувилагч нарын багийн “Сувилагч, эх баригч, бага эмч мэргэжилтний харилцаа хандлагын талаар хийсэн өөрийн үнэлгээний судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. Тэргүүн байруудыг эзэлсэн судлаач нартаа болон оролцсон нийт сувилагч, тусгай мэргэжилтэн нартаа баяр хүргэж эрдмийн ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ шүүгч эрдэмтэн багш нартаа, ивээн тэтгэсэн Дархан Монос салбарын хамт олонд тусгайлан талархал илэрхийлье!