Мэдээ мэдээлэл

“ХАМТДАА –АЛХАЯ, ЯРИЛЦАЯ” ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭНЭ ЖИЛДЭЭ –ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд нэгдсэн эмнэлгийн захиргаа, удирдлагын зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний нэг “ХАМТДАА АЛХАЯ, ЯРИЛЦАЯ” өглөөний алхалтыг сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу өнөөдөр /2023-05-04/ өглөө 50 цогцолборт бие халаалтын дасгалаар эхлүүлж нийт 260 гаруй эмнэлгийн ажилтнууд Билүүт толгойн Залуус цогцолбор луу алхалт хийж, алжаал стресс тайлах хөгжөөнт тоглоомыг хамтдаа тоглож нэгэн өглөөг хөгжилдөн инээмсэглэл дүүрэн ажилдаа ирцгээлээ. Өглөөний алхалтандаа хамт олноороо нэгдсэн оролцож өөрийн эрүүл мэнддээ цаг гаргасан та бүхэндээ баярлалаа.

“Энэ жилдээ –Эрүүл жиндээ”

Дархан Нэгдсэн эмнэлэг

6 хүн ба кларнет нарын зураг байж магад

6 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

14 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад