Мэдээ мэдээлэл

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Халдвар сэргийлэлт хяналтын албанаас эмнэлгээс шалтгаалах халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, алдаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэхэд тасаг нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба, сувилахуйн алба, хагалгааны нэгдсэн тасаг, гэмтэл согог заслын тасаг, мэс заслын тасаг, амаржих тасгийхан оролцож нэгдсэн эмнэлэгт бүх төрлийн мэс заслын тусламж үйлчилгээнд ариутгалын багийханы оролцоо, цаашид сайжруулах, тулгамдсан асуудлуудаа ярилцлаа.