Товч танилцуулга

Нэгдсэн эмнэлэг нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж, стандарыг харъяа эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бодлого, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах эрх,үүргийг гүйцэтгэх төрийн байгууллага юм. Мөн иргэдийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангах, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмыг баримталдаг.

Нэгдсэн эмнэлэг MNS5095:2017 оны стандартын дагуу тусламж үйлчилгээний чиглэлээр бүтэц зохион байгуулалт хийж эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Нэгдсэн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм, бүтэц үйл ажиллагааны чиглэл”-ийн дагуу Удирдлагын баг, Санхүүгийн алба, Хүний нөөцийн алба, Чанарын алба, Сувилахуйн алба, 26 тасаг нэгжтэй, амбулатори-1,2 тасаг 36 нарийн мэргэжлийн кабинеттай нийт 504 хүний нөөцтэй ажилласан.

Үүнд:

Алба

Амбулаторийн тасгууд

Стационарийн тасгууд

  • Удирдлагын баг

  • Санхүүгийн алба

  • Хүний нөөцийн алба

  • Чанарын алба

  • Сувилахуйн алба

 

  • Эмзүйн тусламж үйлчилгээний тасаг

  • Бүртгэл мэдээллийн тасаг

  • Амбулатори I - 22 нарийн мэргэжлийн кабинет

  • Амбулатори II - 14 нарийн мэргэжлийн кабинет

  • Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг

  • Яаралтай түргэн тусламжийн тасаг

  • Сэргээн засах тасаг

  • Эмгэг судлалын тасаг

  • Лаборатори буй онош зүйн тасаг

  • Төвлөрсөн ариутгал

  • Аж ахуйн тасаг 11 тасаг

  • Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасаг
  • Мэс засал тасаг

  • Гэмтэл тасаг

  • Дотор тасаг

  • Мэдрэл тасаг

  • Халдварт тасаг

  • Амаржих тасаг

  • Эмгэг нярай тасаг

  • Хүүхэд тасаг

  • Хагалгааны нэгдсэн тасаг

  • Сэтгэц тасаг

  • Сүрьеэ тасаг

  • Уламжлалтын тасаг 13 тасаг