Мандат

Үндэслэл, хөгжлийн бодлогын хураангуй

 

Хөгжлийн стратеги төлөвлөгөөг Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийг 2021-2025онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулсан үндэслэл, ЭМГ-ын 2021-2024 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөг тус тус үндэслэж боловсруулав.

 

Хууль тогтоомжийн орчин

 

  • Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль

  • Төсвийн тухай хууль

  • Хөдөлмөрийн тухай хууль

 

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж

 

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтын зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.