Даваа-Пүрэв 08:30-16:30

Баасан 08:30-13:30

70371103

Холбоо барих дугаар

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг 16-р баг

Дархан төв эмнэлэг

Мэдээ мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг ЭМДҮЗ-ийн 2023 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай", "08 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, тулгарч байгаа асуудлыг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, засч сайжруулах чиглэлээр санал дүгнэлт, зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Нэгдсэн эмнэлэг, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Даатгалын хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо.
  Уулзалтын хүрээнд ЭМБ-ын хэрэглэж байгаа цахим программ хангамжийн хэрэглээ, ЭМДЕГ-ын цахим программ хангамжийн уялдаа холбоог сайжруулж ажиллах саналтай байгаа талаар Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхбат хэллээ. 
  Цахим программын үйл ажиллагаа сайжирснаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ түргэн шуурхай болох ач холбогдолтой юм.