Мэдээ мэдээлэл

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭГ ДАХИН НЭГ ТӨРЛӨӨР НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн хэвтэлтийг багасгах, орны хүлээгдлийг бууруулах улмаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий өдрийн эмчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд нэгдсэн эмнэлгийн удирдлага анхааран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 11 сарын 6-наас 👉 амаржих тасагт “Эмэгтэйчүүдийн өдрийн эмчилгээ”г ажиллуулж эхэллээ. Уг өдрийн эмчилгээнд хамрагдахын тулд ☝️амбулаторийн эмэгтэйчүүдийн буюу өндөр өртөмтгий жирэмсний зөвлөгөө өгөх кабинетын эмчид хандаж эмч шийдвэрлэснээр 👌Та энэхүү өдрийн эмчилгээнд хамрагдаж эмнэлэгт хэвтэхгүйгээр ажлаа хийх боломжтой.

Дархан Нэгдсэн эмнэлэг.