Мэдээ мэдээлэл

НЯРАЙД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН-24 ЭХЭЛЛЭЭ

Дархан Нэгдсэн эмнэлэг, Монголын Перинатологи нийгэмлэг, Millinnium RDS, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар сургууль хамтран төвийн бүсийн чуулган-2024“Нярайд амьдрал бэлэглэе” сэдэвт VIII алгоритмын ур чадварын сургалт эхэллээ. Сургалтанд хүндэт зочноор Монголын перинатологи нийгэмлэгийн тэргүүн МУ-ын гавъяат нярайн зөвлөх эмч З.Гэрэлмаа, АУ-ны доктор, нярайн зөвлөх эмч Л.Тунгалаг нар болон төслийг санаачлагч нярайн зөвлөх эмч Sarah May Coors эмчийн урилгаар АНУ-ын эмч нарын багаас гадна төвийн бүс буюу Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон БОЭТ, Төв аймгийн эх нярайн мэргэжилтэнгүүд оролцож байна. Уг чуулганы нээлтэнд МУ-ын гавъяат эмч ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга хэлэхдээ хүүхэд анхны амьсгал авахаас эхлээд төрөх өрөөнд тусламж үйлчилгээ багийн үйлчилгээг сайжруулах, гишүүн тус бүрийг чадавхжуулах улмаар төвийн бүсийн эх нярайн мэргэжилтэнгүүд тусламж үйлчилгээнд олон улсын туршлагаас суралцан хэрэгжүүлэх ач холбогдолтой сургалт бөгөөд анх удаа орон нутагтаа бие даан зохион байгуулж байгааргаа онцлог хэмээн нийт оролцогчид, зохион байгуулагч нарт амжилт хүслээ. Уг чуулган 3 хоног үргэжилнэ.

ОРЧУУЛАГЧ ЭМЧ МЭРГЭЖИЛТЭНГҮҮД

“Нярайд амьдрал бэлэглэе” сэдэвт VIII алгоритмын ур чадварын сургалтанд NRP болон S.T.A.B.L.E хөтөлбөрийн сургагч АНУ-ын мэргэжилтэнгүүдийн сургалтыг нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэнгүүд бие даан орчуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа мэс заслын эмч Х.Тулгаа, хүүхдийн эмч О.Болорэрдэнэ, дотоод шүүрлийн эмч Ц.Энхчимэг, дүрс оношилгооны эмч Б.Мөнхзаяа, сувилахуйн арга зүйч Ш.Чанцалням нартаа нэгдсэн эмнэлгийнхээ хамт олны өмнөөс 💯Талархал💯 илэрхийлж амжилт хүсье!