Даваа-Баасан 08:30-16:30

Ажиллах цагийн хуваарь

77661103

Холбоо барих дугаар

Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг

Дархан төв эмнэлэг

Мэдээ мэдээлэл

Дархан Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБ алба, Санхүү бүртгэлийн алба, ХНСХА алба нар хамтран байгууллагын үйл ажиллагаа сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр албаны үйл ажиллагааны мэдээллийг ЭМТҮЧАБ албаны дарга Э.Төрмөнх танилцууллаа. Үйлчлүүлэгчдээс QR кодоор сэтгэл ханамжийн судалгаа авч, санал хүсэлтийг бичүүлэн самбарт байрлуулан, “Унах эрсдэлээс сэргийлэх” гарын авлага тараан өгсөн. Эрүүл дадал хэвшлийн талаар асуулт асууж, зөв хариулсан үйлчлүүлэгчдэд амны хаалт, витамин, амбулаторийн картаар урамшууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон үйлчлүүлэгчиддээ баярлалаа