Мэдээ мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

/2023.04.05/ Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн хурлаар Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн 2023 оны гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийн тайлан, Аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 2023-2025 оны стратеги төлөвлөгөө, Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн дэмжих төв, Цээнэ, Нүүдэлчин, Саран-Элит хувийн эмнэлгүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүн амын эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалтын байдал, тулгамдаж буй асуудалтай танилцаж, цаашид үзлэгийн хамрагдалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцож, мөн хамрагдалтын үйл явцыг эрчимжүүлж, чанартай зохион байгуулах талаар Эрүүл мэндийн газрын дарга үүрэг чиглэл өглөө.