Мэдээ мэдээлэл

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ, СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ СҮРЬЕЭГИЙН НИЙГЭМЛЭГИЙН ТӨСЛИЙН БАГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Төслийн баг ирэх 2024-2026 онд хийгдэх Сүрьеэгийн шинэ төслийг манай аймагт хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Сүрьеэгийн диспансерын эмч нартай уулзаж санал солилцон, Сүрьеэгийн тасаг болон Нэгдсэн эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн уулзалтын үеээр Эрүүл мэндийн газрын дарга Аймгийн эмч нараас Солонгос улсад туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа хэлж байсан.

ХӨСҮТ болон Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг 2015 оноос хойш Сүрьеэгийн төслийн хүрээнд хамтран ажиллаж байна.