Мэдээ мэдээлэл

ЧАНАРЫН ГАДААД ҮНЭЛГЭЭНИЙ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн лабораторийн тасаг буюу /лаборатори нь/ чанарын дотоод, гадаад хяналтыг тогтмол явуулахаас гадна Монгол улсад явагддаг гадаад хяналтанд тогтмол өндөр үнэлгээтэй оролцдог. Чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдаж хэвшсэнээр шинжилгээний чанар, зөв байдал үнэлэгдэх боломж бүрдсэн бөгөөд чанарын дотоод хяналтыг тогтмол хийхийн зэрэгцээ ЭМЯ, ШГТЭ-ээс зохион байгуулдаг чанарын гадаад үнэлгээ мөн ЦССҮТөвийн чанарын гадаад үнэлгээнд хамрагдсанаар өөрийн эмнэлэг дээр хийгдсэн шинжилгээнд хөндлөнгийн чанарын хяналт хийлгэж чанарын баталгааг хангаж 2023 оны эхний чанарын үндэсний гадаад үнэлгээнд оролцож батламжаа авлаа. Өөрөөр хэлбэл нэгдсэн эмнэлгийн лабораторт хийлгэсэн шинжилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гадаад хяналтад хамрагддаг гэж ойлгож болно.