Мэдээ мэдээлэл

Сувилахуйн технологи-2023 амжилттай зохион байгуулагдлаа

“Бидний сувилагч - Бидний ирээдүй" уриан дор сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд сувилахуйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ туршлага, техник технологи, тоног төхөөрөмж, сувилагч нарын санаачлан хэрэгжүүлсэн “Сувилахуйн технологи-2023 ” шинэ бүтээлийн  үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд  16 –н багийн  40 гаруй   бүтээлүүдийг  дэлгэн танилцуулсан бөгөөд  оролцсон бүтээлүүдийг үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдэд  эрсдэл,  аюулгүй байдал, тусламж үйлчилгээ үзүүлэх цаг хугацааг хэмнэсэн болон  эдийн засгийн тооцоо, үр дүн,  зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэхэд  Тэргүүн байр-1  Уламжлалын тасгийн сувилахуйн баг,   “Дэд байр-1“ Мэдрэлийн тасгийн сувилахуйн баг, “Гутгаар байр-1” Мэс заслын тасгийн сувилахуйн баг хамт олон эзэлсэн бол “Тусгай байр -2” Хүлээн авах Яаралтай тусалмжийн болон Амаржих тасгуудын сувилахуйн баг хамт олон  тус тус эзэллээ. Шалгарсан 16 бүтээлд батламж олгов. “Сувилахуйн технологи-2023 ”-д оролцсон нийт сувилагч, тусгай мэргэжилтэн та бүхэндээ талархал илэрхийлж ажлын амжилт хүсье!
СУВИЛАХУЙН АЛБА

May be an image of 3 people and textMay be an image of 5 people, hospital and textMay be an image of 6 people and hospital

May be an image of 5 people, hospital and text

May be an image of 8 people, hospital and text