Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг

ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

 

Манай тасаг нь анх 1963 онд Түргэн тусламж, хүлээн авах нэртэйгээр дуудлагын 1 машин, дуудлагын бага эмч 1, сувилагч 4, тасгийн эрхлэгчээр бага эмч П.Төмөрхүү удирдан ажиллаж эхэлсэн байдаг.

 

1972 онд Нэгдсэн эмнэлэг шинэ байранд орж хүлээн авах түргэн тусламжийн станц нэртэйгээр үйл ажиллагаа явуулж тасгийн эрхлэгчээр бага эмч Д.Самбуу томилогдон дуудлагын их эмч 2, бага эмч 1, хүлээн авахын сувилагч 4 болж өргөжсөн.

 

1983 онд Хүлээн авах сэхээний тасгийн эрхлэгчээр Галсанжамц

 

1991 онд Хүлээн авах сэхээний тасгийн эрхлэгчээр Б.Овод

 

1997 онд Хүлээн авах түргэн тусламж, цусны станц, сэхээн амьдруулах тасаг нэгдэж тасгийн эрхлэгчээр их эмч Д.Содбилэг, эмч Сарангэрэл, ахлах сувилагчаар М.Эрдэнэцэцэг

 

2002 оноос Хүлээн авах, лавлах, мэдрэлийн тасаг болж тасгийн эрхлэгчээр их эмч М.Сүнжидмаа, ахлах сувилагчаар Б.Пүрэвсүрэн

 

2003 оноос Хүлээн авах, түргэн тусламжийн тасаг болж тасгийн эрхлэгчээр их эмч Чулуунцэцэг, ахлах сувилагчаар Ж.Хишгээ

 

2005 оноос Түргэн тусламжийн тасаг тусдаа болж тасгийн эрхлэгч эмчээр Ч.Үзмээ, ахлах сувилагч Ж.Хишгээ

 

2005 оноос Хүлээн авах лавлагааны тасаг нэртэйгээр бие даан ажиллаж тасгийн эрхлэгч бага эмч Ж.Хишгээ

 

2009 оноос Хүлээн авах, түргэн тусламж, сэхээ амьдруулах тасаг нэгдэж тасгийн эрхлэгчээр Д.Содбилэг, ахлах сувилагчаар Ж.Хишгээ

 

2010-2011 онд Хүлээн авах, түргэн тусламжийн тасаг нэгдэж тасгийн эрхлэгчээр Өлзийхишиг, ахлах сувилагчаар Ж.Хишгээ

 

2011-2012 онд тасгийн эрхлэгчээр Г.Лхагвасүрэн, ахлах сувилагчаар Ж.Хишгээ, Р.Минжбадгар нар

 

2013 онд Хүлээн авах, Түргэн тусламж гэсэн нэртэйгээр 2 тасаг салж Хүлээн авах лавлагааны тасгийн эрхлэгчээр Б.Овод, ахлах сувилагчаар Р.Минжбадгар

 

2013 онд Түргэн тусламж тусламжийн тасгийн эрхлэгчээр О.Дулмаа, ахлах сувилагчаар Х.Наранцэцэг

 

2014 оны 1 сард Хүлээн авах,Түргэн тусламжийн тасаг 2 нэгдэж Яаралтай тусламжийн тасаг нэртэй болж тасгийн эрхлэгчээр Б.Овод, ахлах сувилагчаар Б.Пүрэвсүрэн нар 30 хүний бүрэлдхүүнтэй тусламж үйлчилгээ үзүүлж байсан.

 

2015 оны 10 сараас Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагчаар П.Мөнхцэцэг

 

2016 оны 1 сарын 4нөөс Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагчаар

Б.Энхтунгалаг

 

2016 оны 10 сарын 1нээс Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Яаралтай Түргэн тусламжийн тасаг нэртэйгээр салж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 

2016 оны 10 сарын 1нээс Хүлээн авах Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр Б.Овод, ахлах сувилагчаар Н.Шүрэнцэцэг

 

2019 оны 7 сард Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр Э.Хишигсүрэн, ахлах сувилагчаар Н.Шүрэнцэцэг

 

2020 оны 11 сард Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь ээлжийн 4 их эмчтэй болж өргөжин тасгийн эрхлэгчээр Г.Билэгмаа, ахлах сувилагчаар Н.Шүрэнцэцэг

 

2021 оны 7 сард Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр Э.Хишигсүрэн, ахлах сувилагчаар Н.Шүрэнцэцэг

 

2021 оны 10 сард Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр Б.Сарантуяа, ахлах сувилагчаар Н.Шүрэнцэцэг нар , их эмч 4, сувилагч 9, асрагч 4, нийт 16 хүний бүрэлдхүүнтэй яаралтай тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй үзүүлсээр байна.