Амаржих тасаг

 

Амаржих тасгийн танилцуулга

 

Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлэг Төрөх тасаг нь 1963 онд 10 ортой анхны төрөх тасаг нээгдэж эмэгтэйчүүдийн их эмчээр Цэсрэн, эх баригч сувилагчаар Д.Даш ,Ч.Норжмаа , С. Хорлоо, асрагчаар Лхагвасүрэн, Ягаан нарын нийт 7 хүний орон тоотойгоор эх барих эмэгтэйчүүдийн тусламж үзүүлж эхэлсэн. 1966онд Дархан хотын нэгдсэн эмнэлэг байгуулагдахад төрөх тасаг өргөжиж эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч Г.Лайжханд, ЗХУ-н харъяат эмч Ромашкина, Роза нар түр хугацаагаар ажиллаж байсан.  1967 оноос төрөх эмэгтэйчүүдийн тасаг 20 ортой буюу төрөх эхийн 15 ор, эмэгтэйчүүдийн 5 ортой болсон ба 1972онд хотын Нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орход төрөх газар 60 ортой эх барих эмэгтэйчүүдийн эмч 4 нярайн эмч 2 ЭЗӨГ 4 болон өргөжсөн. 1987 оны 10 сарын 17нд Амаржих газрын барилгыг хүлээн аван 84 эмч, ажилчдын орон тоотой, 60 ортойгоор Нэгдсэн эмнэлгийн харъяанд ажилласан. 1990 оны 1 сарын 22 ны АДХГЗ-ны 06 , ЭХГ-ын даргын А06тоот тушаалаар Амаржих газар болгон өргөтгөж 70 ортой нийт 143 эмч, ажилчдын орон тоотой болон ажиллаж байгаад,1997 оноос хойш өнөөг хүртэл Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн харъяа Амаржих тасаг болон, эх барих эмэгтэйчүүдийн их эмч-4, 20 эх баригч, тасгийн бага эмч 1, нярав сувилагч 1, 15 сувилагч, 12 үйлчлэгч íèéò 59 õ¿íèé á¿ðýëäýõ¿¿íòýéãýýð ýõ áîëîí íÿðàéä ýð¿¿ë ìýíäèéí áîëîí ñóâèëàõóéí òóñëàìæ ¿éë÷èëãýýã æèãä õ¿ðòýýìæòýé ÷àíàðòàé ¿ç¿¿ëæ áàéíà. 2019 оны 05 сарын 22 өдөр 50 ортой Шинэ төрөх эмнэлэг ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Тасгийн зохион байгуулалт

 

  • Хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 8 эх баригч

  •  

  • Эмэгтэйчүүдийн хэсэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 4 сувилагч

  •  

  • Эхийн 2 буюу жирэмсний эмгэгийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 4 эх баригч

  •  

  • Эхийн 1 тасаг эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 8 эх баригч

  •  

  • Сэхээний тасагт 4 сувилагч

  •  

  • Ахлах сувилагч 1

  •  

  • Нярав сувилагч 1