Хагалгааны нэгдсэн тасаг

 

Тасгийн танилцуулга

 

Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Баясгалан даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн б/61 тоот тушаалын дагуу Мэс заслын тасгаас салбарлан 27 хүний орон тоотой Төвлөрсөн ариутгал-Хагалгааны Нэгдсэн тасаг байгуулагдсан.

Хагалгааны Нэгдсэн Тасгийн анхны тасгийн эрхлэгчээр: 

  • Б.Ариунболд - Мэс заслын их эмч 2011-2013 он.
  • Б.Сугар – Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгийн их эмч  2013 -2016 он.

Тасгийн ахлах сувилагчаар:

  • Б.Мөнхцэцэг – Гэмтлийн хагалгааны сувилагч 2011-2018 он
  • Ч.Сарангэрэл – Хагалгааны сувилагч 2018 оноос одоог хүртэл

Одоогийн байдлаар ерөнхий мэс заслийн, гэмтлийн, мэдрэлийн мэс заслийн төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч-15, асрагч-4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Үүнээс:      

  • ЭХТА - 4
  • СУВИЛАХУЙН БАКЛАВРЬ - 11
  • АХЛАХ ЗЭРЭГТЭЙ - 4
  • ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГТЭЙ - 3
  • БАЙГУУЛЛАГЫН АВАРГА -2
  • СИСТЕМИЙН АВАРГА – 2

Цаашид Хагалгааны нэгдсэн тасаг нь төлөвлөгөө зорилтоо биелүүлэн, хагалгааны блокуудад тавигдах шаардлагын дагуу бүх блокуудад урсгал засвар  хийн, шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалан авч байрлуулан, халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан ажиллаж байна. ХНТ нь 2013–2014 онд вакум блоктой болж, дурангийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь, гэмтлийн хагалгааны үед ясны хугаралыг  рентгэн туяагаар харах CARM аппаратыг байрлуулан  сүүлийн үеийн мэс заслуудыг  амжилттай хийж байна.

 Дурангийн мэс заслын чиглэлээр: Цөсний хүүдий авах, варикоцель, хүүхдийн ивэрхий нөхөх, элэгний уйланхай, хэвлийн диализийн гуурс тавих, солих болон эмэгтэйчүүдийн  хагалгааг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Гэмтлийн мэс заслын чиглэлээр: Ясны хагалгааны түгжээт хадаасны иж бүрэн ком   багажнуудтай болж  мөчдийн хугарлыг түгжээт хадаасаар түгжиж хадах, өвдөг түнхний үеийн хагалгааг  хиймэл үеэр  солих     мэс заслыг  сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр  хийж байна.

Бидний ажлын  амжилт ололтБлок нэмэх

2016 онд  “Мэс Ажилбарын шилдэг Сувилахуйн баг”

2019 онд “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо” сэдэвт

 “ Цахим технологи- 2019” Тусгай байр

2018 онд  “Алтан намар-2018” Ургацын баяр өдөрлөгт “ Шилдэг өрхийн үйлдвэрлэгч хамт олон”  тэргүүн байр өргөмжлөл

2019 онд  “Алтан намар” өдөрлөгт “ Бүтээлч хамт олон”  Тэргүүн байр өргөмжлөл