Уламжлалтын тасаг

 

Уламжлалт эмчилгээний тасаг

 

Уламжлалт эмчилгээний тасаг нь Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг тасаг юм.

 

2007 он Дархан- Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт Ахмадын тасаг нэртэйгээр 10 ортой анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

 

2008 оноос Сэтгэцийн тасагт шилжин 15 ортой, 2013 оноос ЭМГ-ын 3н давхарт 18 ор, 2018 онд 24 ор, 2019 оноос 30 ортой болж өргөжсөн.

 

2021 оноос Уламжлалт эмчилгээний тасаг болон эмчлүүлэгчдийг нас харгалзахгүй хэвтүүлэн эмчилж байна. Уламжлалт эмчилгээний тасаг нь нийт 9 ажилтантай. Тасгийн эрхлэгч-1, их эмч-1, ахлах сувилаг-1, сувилагч-5, асрагч-1 гэсэн орон тоотой ажиллаж байна.

 

Уламжлалт эмчилгээний тасаг нь тан эм, 5-н засал, бариа засал, зүү эмчилгээ, физик эмчилгээ гэсэн нэр төрлүүдээр тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  Жилд дунджаар 600-700 хүн хэвтэн эмчлүүдэг.