Дэмжих төв

 

Эрүүл мэндийн Дэмжих төвийн танилцуулга

Тасгийн товч танилцуулга:

    Монгол улсын ЭМС-ын 2022 оны 03сарын 15ны өдрийн  А/139 тоот тушаалын дагуу 2022оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ оношилгоог зохион байгуулах” гэж байгаатай холбогдуулан  Эрүүл мэндийн дэмжих төвийг ДНЭ –ийн ерөнхий эмчийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн А/47 тоот тушаалаар Тасгийн эрхлэгч, үзлэгийн их эмч, ахлах сувилагч, дүрс оношилгооны их эмч-2, сувилагч - 4, асрагч-1 гэсэн хүний нөөцтэй үйл ажиллагаагаа эхлүүлэн хүн амд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээг хийж байна.

Тасгийн уриа:

Эрт илрүүлэг -  Амьдралын чанар

Тасгийн зорилго:

Хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлж, үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилготой.

               “Тасаг хамт олон”                                              “Сувилахуйн баг хамт олон”

                                                         

Тасгийн үйл ажиллагааны онцлог:

 Эрүүл мэндийн дэмжих төв нь анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, эмнэл зүйн ерөнхий үзлэг хийх, багажийн болон лабораторийн шинжилгээг гүйцэтгэж, эмнэлзүйн дүгнэлт өгөх, зөвөлгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад оношийг бүрэн тодруулахаар илгээх, хянах гэсэн цогц үйл ажиллагааг явуулдаг.

Үүний дагуу дараах кабинетууд ажиллаж байна.

  • Тасгийн эрхлэгч
  • Үзлэгийн их эмч
  • Ахлах сувилагч
  • Бүртгэл
  • Лаборатори / шинжилгээнүүд /
  • Дуран / ходоод, улаан хоолойн дуран /
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Хэт авиа оношилгоо / хэвлийн болон бамбай хөхний эхо /
  • Эмэгтэйчүүд / умайн хүзүүний эсийн шинжилгээ /
  • Рентген зураг цээжний зураг /
  • Биеийн ерөнхий үзлэг / эрсдлийн үнэлгээ /

Тасаг хамт олны амжилт:

Эрүүл мэндийн чанар аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд ЭМБ-ын ҮЭХорооноос зохион байгуулсан “Ёс зүйч баг хамт олон” шалгаруулах аянд идэвхитэй оролцож 3-р байр эзэлсэн.

“Байгууллагын соёлд –Бидний оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд идэвхи санаачлагатай оролцож Тэргүүн байр эзэлсэн.

                                                 

Тасгийн эрхлэгч Э.Төрмөнх

  • Засаг даргийн “Жуух бичиг” УБ Баянгол дүүргийн
  • Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” 

Их эмч П.Наранжаргал  

  • “Системын шилдэг залуу эмч”
  • СЗД-ын “Жуух бичиг”
  • АЗД-ын “Жуух бичиг”

Ахлах сувилагч А.Ганцэцэг

  • “Найрамдлын Дархан” тэмдэг
  • Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”
  • “Сувилахуйн гэгээн дагина”
  • Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг

Сувилагч Т.Хонгорзул

  • 2010 онд “Ажил мэргэжлийн аварга”
  • “Алтан гарт сувилагч”
  • Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”
  • Сумын ЗД-ын “Жуух бичиг”
  • Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг

Сувилагч Н.Алтанцэцэг

  • Дархан сумын “Жуух бичиг”
  • Дархан-Уул аймгийн “Жуух бичиг”

Судалгаа шинжилгээний ажил:

1.“Мөчдийн гэмтлийн дараах хөдөлгөөн засал эмчилгээг прафин эмчилгээтэй хавсарсан эмчилгээний үр дүн” АУС болон Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан “Сувилахуйн хөгжил -2022” Бүсийн эрдэм шинжилгээний онол, практикийн хуралд оролцож 1-р байр. /Ахлах сувилагч А.Ганцэцэг СЗЭТ-ийн сувилагч Б.Соёлмаа, Д.Энжаргал нартай хамтарсан баг/

2. .“Мөчдийн гэмтлийн дараах хөдөлгөөн засал эмчилгээг прафин эмчилгээтэй хавсарсан эмчилгээний үр дүн” илтгэлээр ШУГТЭ-ийн зохион байгуулсан “Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдал” сэдэвт сургалт семинарт оролцож номонд хэвлэгдсэн. . /Ахлах сувилагч А.Ганцэцэг СЗЭТ-ийн сувилагч Б.Соёлмаа, Д.Энжаргал нартай хамтарсан баг/

3. “Ходоодны дурангийн шинжилгээнээс татгалзсан шалтгааныг судалсан нь” сэдэвт судалгаагаар “Сувилахуйн ирээдүйд – Бидний оролцоо” 2023 он  эрдэм шинжилгээний бага хуралд Ахлах сувилагч А.Ганцэцэг, сувилагч Т.Хонгорзул, Дүрс оношилгооны тасгийн ахлах сувилагч С.Наранчимэг нарын баг амжилттай оролцсон.

Хэвлэл мэдээлэл:

III/14 DBS TV –д Эрт илрүүлгийн үзлэг цаашид үргэлжлэх талаарх мэдээлэл

III/29  Цэц.мн мэдээллийн сайтад Эрт илрүүлгийн үзлэгт иргэд сайн дураар хамрагдах боломжийн талаарх мэдээлэл

III/29  DBS TV –д Эмчийн цаг нэвтрүүлэг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”

IV/25 DBS TV –д Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгооныталаарх нэвтрүүлэг

V/9 DBS TV –д “Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ зогссон” гэдэг нь ташаа мэдээлэл, цаажид хэвийн үргэлжлэнэ сэдэвт тодруулга ярилцлага гэргийн авсан. Нийт 5 удаа

Үйл ажиллагааны зураг 

 https://www.facebook.com/dbs.darkhantv/videos/3165829940371424