Даваа-Баасан 08:30-16:30

Ажиллах цагийн хуваарь

77661103

Холбоо барих дугаар

Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг

Дархан төв эмнэлэг

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТӨСӨЛ


Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хотхоныг 1972 онд барьж байгуулсан. Тус аймгийн иргэдээс гадна Сэлэнгэ, Булган, Орхон зэрэг зэргэлдээ аймаг, сумдын иргэд тус эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Хүн амын өсөлт, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бодитоор үүссэн. Тиймээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн санаачилгаар төвийн бүсийн Нэгдсэн эмнэлгийн төслийг Европын Сэргээн босголт, Хөгжлийн банктай хамтран Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр боллоо. 

Шинэ эмнэлгийг Дархан сумын 13 дугаар багт байрлах одоогийн Нэгдсэн эмнэлгийн урд байгуулахаар орон нутгаас 5 га газрыг шийдвэрлээд байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрахаас гадна Улаанбаатар хот руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорих иргэдийн урсгалыг сааруулах, ачааллыг бууруулах, нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах томоохон ач холбогдолтой юм.

Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкнаас худалдаа эдийн засгийн томоохон коридор болох Улаанбаатар-Дарханы замын 2 эгнээг өргөтгөх, шинэчлэх томоохон төслийг санхүүжүүлж байгаа. Ийнхүү Найрамдалын Дарханд бас нэгэн том төсөлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.